images

Италийн хамгийн царайлаг залуу шашны санваартан болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-04


   2019 онд Италийн хамгийн царайлаг эрээр тодорсон загвар өмсөгч залуу загварын тайзаа орхиж, католик шашны санваартан болохоор шийдсэн тухайгаа мэдэгдлээ. Энэ жил 21 настай Эдоардо Сантини олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгээрээ шашны санваартан болж буйгаа мэдэгдэхдээ 21 нас гэдэг түүний хувьд маш онцгой мөчлөг болохыг онцлон хэлжээ. Ээж нь 21 настайдаа жирэмсэн болж түүнийг тээж байсан бол эцэг нь 21 настайдаа ээжтэй нь гэрлэж байсан гэнэ. Усан сэлэлтийн тамирчин байсан тэрбээр 2019 онд 17 настайдаа загварын ABE группээс зохион байгуулсан тэмцээнд Италийн хамгийн царайлаг эрээр шалгарч байжээ. Улмаар загвар өмсөгч болж нэр алдрын оргилд хүрсэн бөгөөд түүгээр ч үл барам жүжигчин, бүжигчин болж урлагийн ертөнцөд цэл залуугаараа нэрд гарсан аж. Гэвч удалгүй энэ нь түүний жинхэнэ зам биш гэдгийг ойлгосон гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил хоёр санваартантай хамт хэсэг зуур амьдарсан нь түүний амьдралын хамгийн сайхан мөч байсан бөгөөд тэднээс олон зүйлийг ухаарсан гэжээ. Өдгөө тэрбээр шашны бэлтгэл сургуульд элсэн орж суралцах зуураа Флоренцийн хоёр сүмд сайн дурын ажилтан хийж байна. Өнгөрсөн ажил үйлсийнхээ тухайд “Би загварын ертөнцөд цэвэр ариун сэтгэлтэй сайхан хүмүүстэй учирч, тэдний ачаар амжилтад хүрсэн. Урлагийн ертөнц миний амьдралын салшгүй нэг хэсэг учраас би тэндээс бүрмөсөн хөндийрөх боломжгүй юм” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.