images

Оцон шувуу дөрвөн секунд унтдаг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   Антарктидын оцон шувууд үр зулзагаа хамгаалахын тулд өдөрт дунджаар дөрөв, дөрвөн секундээр 10 мянган удаа унтдаг болохыг тогтоожээ. Ийм  аргаар тэд өдөрт 11 цагаас дээш цаг унтдаг ажээ. Энэ талаар Солонгосын KOPRI судалгааны хүрээлэнгийн доктор Ли Вонён, Францын Мэдрэл судлалын хүрээлэнгийн доктор Пол-Антуан Ливерел нар судалгаа хийж Шинжлэх ухааны “Science” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгааны багийнхан Антарктидын Кинг Жорж арал дээр амьдардаг 14 оцон шувууны биед цахилгаан тархины монитор, хурдатгал хэмжигч, GPS, шумбалтын бичлэг бүхий төхөөрөмжүүдийг холбон судалгаа хийж тэдгээр амьдтын нойр авдаг өвөрмөц аргыг тогтоожээ. Тэд үр зулзагаа гаднын халдлагаас харж хамгаалах үүднээс ийм өвөрмөц байдлаар унтдаг ажээ. Бүх амьтан, хүн хүртэл унтаж байхдаа хүрээлэн буй орчныг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх чадвараа алддаг. Үржлийн хос нь анд гарч явахад үлдэж хоцорсон нь үүрэндээ үлдэж өндөг, дэгдээхэйгээ цахлай зэрэг гаднын халдлагаас үргэлж сэрүүн байгаа мэтээр ийн хамгаалдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.