images

Балба улсад анх удаа ижил хүйстэн хос гэрлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   Балбад анх удаа ижил хүйстэн хос гэрлэжээ. Тус улсын нийслэл Катманду хотод өчигдөр трансжендер эмэгтэй 41 настай Майя Гурун болон трансжендер эрэгтэй 27 настай Сүрэн Пандей харьяа дүүрэг дээрээ очиж гэрлэлтээ бүртгүүлсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Гурун трансжендер эмэгтэй боловч албан ёсны бичиг баримт дээр хүйс нь эрэгтэй гэж байгаа тул тэдний гэрлэлтийг ижил хүйстэн гэж нэрлэжээ. Ижил хүйстэн хосын энэхүү гэрлэлт нь Өмнөд Азид анхны тохиолдол бөгөөд тэд 2017 онд албан ёсоор гэрлэсэн боловч гэрлэлтийн батлахаа өчигдөр ийнхүү албан ёсоор авсан байна. Тэд анх гэрлэлтээ харьяа дүүрэг дээр бүртгүүлэх гэж оролдсон боловч татгалзаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хэрэгсэхгүй болгожээ. Харин энэ долоо хоногт Дотоод хэргийн яам гэрлэлтийн бүртгэлийн журамд өөрчлөлт оруулж, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг бүртгэхийг зөвшөөрсөн байна. Тус улсад бэлгийн цөөнхтэй холбоотой Өмнөд Азийн хамгийн дэвшилтэт журам, заалт байдаг аж. 2007 онд жендэр, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон хуулийг батлан гаргажээ. Улмаар 2013 онд иргэний бичиг баримтад хүйсийн гурав дахь ангиллыг нэвтрүүлж, хоёр жилийн дараа ийм ангилалтай паспорт олгож эхэлсэн байна. Мөн 2015 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хоригложээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.