images

Харвардын их сургууль дээр Тэйлор Свифтийн тухай лекц уншина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-01


   АНУ-ын Харвардын их сургууль дээр Тэйлор Свифт ба түүний ертөнц” сэдэвт лекц уншихаар болсон байна. “The Times сонины мэдээлснээр дуучны хувийн амьдралаас эхлээд урлагийн карьер, өнөөгийн өндөрлөгт хүрсэн замнал, шүтэн бишрэгчдийн соёл зэргээр алдарт дуучны хөгжмийн ертөнцийг олон талаас нь харж судалсан судалгааг оюутан залууст хүргэх юм байна. Улмаар түүний хөгжмийн амьдралд нөлөөлсөн уран зохиолын бүтээлүүд, тэр дундаа яруу найрагч Уильям Уордсворт, зохиолч Вилла Кэтри нарын шүлэг, зохиолуудаас танилцуулж, Т.Свифтийн урлагийн замыг нээсэн эмэгтэй уран бүтээлчид, тэр дундаа Америкийн кантри хөгжмийн хатан хаан гэгддэг Долли Партон нарын тухай сонирхуулах ажээ. Лекцийг Харвардын их сургуулийн англи хэлний тэнхимийн профессор Стефани Бөрт унших бөгөөд тэрбээр энтертэйнмент мэдээллийн TMZ сайтад өгсөн ярилцлагадаа “Т.Свифт хүмүүстэй харилцах харилцаагаа уран бүтээлдээ шингээсэн байдаг тул энэ тухай зайлшгүй яригдана” гэжээ. Өмнө нь Флоридагийн их сургууль, Нью-Йоркийн их сургууль Т.Свифтийн талаар лекц уншиж байсан бөгөөд Нью-Йоркийн их сургууль түүнд хүндэт цол олгож, мөн алдарт дуучин өнгөрсөн жил тус сургуулийн төгсөлтийн ёслол дээр үг хэлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.