images

Казахстан улс Украины дайнд оролцсон иргэндээ хорих ял оноов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-30


   Оросын хувийн хөлсний "Вагнер” группын хөлсний цэрэг болж Украины дайнд оролцсон Казахстаны иргэн залууд тус улсын шүүх 6 жил 8 сарын хорих ял оноолоо. Түүнийг Казахстаны шүүх үндсэн хуулийн тогтолцоог түлхэн унагах, бусниулах зорилготой зэвсэгт мөргөлдөөнд оролцсон хэргээр буруутган ийм ял оноожээ. Мөн Украины эсрэг байлдсаны хариуд “Вагнер” группээс авсан бүх мөнгийг нь хураан авсан байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Вагнер” группт хөлсний цэргээр элссэн бөгөөд дайнд оролцсоныхоо хөлсөнд сард 240 мянган рубль авч, мөн Донецк мужийн Бахмут хотод их буучаар тулалдаж явахдаа шархдаж, үүнийхээ төлөө 235 мянган рубль авсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо Украины дайнд оролцсон өөрийн улсын иргэдтэй холбоотой 10 эрүүгийн хэргийг шалгаж байгаагаа зарласан юм. Казахстан улс нь Оростой эдийн засаг, цэрэг арми зэрэг салбарт хамтран ажилладаг ч Украины дайнд төвийг сахиж, иргэдээ дайнд оролцохыг хатуу хориглодог ажээ. Өнгөрсөн тавдугаар сард Киргизийн шүүх мөн Украины дайнд Оросын хөлсний цэрэг болж оролцсон иргэндээ 10 жилийн хорих ял оноосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.