АНУ: Нохой зээхийг ховор амьтдын жагсаалтад оруулав
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
Хойд Америкийн уулархаг нутагт амьдардаг нохой зээх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тоо толгой нь эрс цөөрсөн тул АНУ-ын Загас, зэрлэг амьтны алба устаж үгүй болох аюулд орсон ховор амьтдын жагсаалтад оруулав. Энэхүү жагсаалтад орсон амьтад байгаль орчныг хамгаалах хууль журмын дагуу хамгаалалтад ордог бөгөөд энэ нь тэдний тоо толгой цаашид буурахаас сэргийлдэг. Тус байгууллагын Номхон далайн бүсийн захирал Хью Моррисон "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, үүнээс үүдсэн амьдрах орчны доройтол, хуваагдал нь нохой зээхийн өсөлтөд аюул учруулж байна" гэжээ. Улмаар энэхүү шийдвэр нь АНУ болон хөрш зэргэлдээ бүс нутагт нохой зээхийн амьдрах чадварыг нэмэгдүүлэх, урт хугацааны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд тусална гэдгийг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.