НАТО: Украинд үзүүлэх дэмжлэг ганхахгүй
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
НАТО-гийн гишүүн орнууд Украинд тууштай дэмжлэг үзүүлэхээ амлав. “Reuters” агентлагийн мэдээлснээр, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Бельгийн нийслэл Брюссель дэх НАТО-гийн төв байранд болсон Гадаад хэргийн сайд нарын хурал дээр “Украин улсыг шаардлагатай зэвсгээр хангах нь бидний үүрэг юм" гээд НАТО-гийн 31 орон тус улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг, мөн Украины ард түмний хүсэл зоригийг тууштай дэмжинэ гэдгээ дахин нотолсон болохыг онцолсон байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал Израиль, ХАМАС-ын хоорондох дайнд төвлөрч, Орос, Украины дайн "мартагдсан дайн" болж байна гэсэн болгоомжлол гарах болсон энэ цаг үед НАТО-гийн гишүүн орнууд тус улсыг тууштай дэмжиж буйгаа ийнхүү дахин нотолжээ. Мөн Герман, Нидерланд зэрэг гишүүн орнуудаас гаргасан тус улсад 10 тэрбум еврогийн нэмэлт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг ЙСтолтенберг дурдаж “Украинд үзүүлэх дэмжлэг ганхахгүй” хэмээн онцолсон байна. Мөн тус улсыг НАТО-гийн гишүүнээр элсүүлэхийг дэмжсээр буйгаа дахин илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.