Залуу хүнтэй цусаа сэлбэн залуужиж болдог уу?
Анд нөхдийн мэдээ
2023-11-29
Брайан Жонсон хэмээх 46 настай америк тэрбумтан эр өөрийн цусыг өндөр настай аавдаа сэлбэснээр аавыгаа 25 насаар залуужсан гэж мэдэгджээ. “New York Post” сонины мэдээлснээр тэрбээр өнгөрсөн тавдугаар сард өөрөө оролцоод, 17 настай хүү болон 70 настай аавтайгаа гурван үеийн "цус солилцох" туршилт хийжээ. Тэд биенээсээ тус бүр нэг литр цус аваад хүүгийн цуснаас ялгасан сийвэнг өөрийнхөө биед, өөрийн цуснаас ялгасан сийвэнг аавдаа сэлбэсэн байна. Ингэснээр аавынх нь хөгшрөлтийн түвшин 25 жилтэй тэнцэх хэмжээнд хүртэл удааширч, зургаан сарын дараа энэ үр дүн хэвээр хадгалагдаж байсан тухай тэр хэлжээ. Б.Жонсон 2013 онд "Braintree" нэртэй цахим төлбөрийн платформ компаниа 800 сая доллараар зарсныхаа дараа залуужихад хамаг анхаарлаа хандуулах болсон байна. Тэрбээр жил бүр 2 сая доллар зарцуулж, 30 орчим эмнэлгийн шинжилгээнд хамрагддаг аж. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд тэрбээр 111 төрлийн нэмэлт тэжээл хэрэглэж, цагаан хоолны дэглэм хатуу баримтлахаас гадна өдөр бүр жин, зүрхний цохилтоо хэмжиж, сард нэг удаа цус, дурангийн шинжилгээнд ордог байна. Энэ нь түүнд ямагт эерэг үр дүн үзүүлсээр иржээ. Б.Жонсоны эмч хэлэхдээ өнгөрсөн нэгдүгээр сард түүний зүрх 37 настай хүнийх шиг, арьс нь 28 настай хүнийх шиг, амны хөндий нь 17 настай хүнийх шиг, уушгины багтаамж нь 18 настай хүнийх шиг байсан болохыг баталжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.