images

БНСУ ирэх онд 165 мянган гадаад ажилчин ажиллуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-28


   БНСУ ирэх онд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу дотоодын үйлдвэрийн газруудад ажиллах ажлын E-9 виз бүхий гадаад ажилчдын тоог 165 мянга байхаар тогтоосон байна. Тус улсын Хөдөлмөрийн яам 27-ны өдөр Гадаад ажиллах хүчний бодлогын хорооны хурлаа хийж, энэ шийдвэрээ танилцуулав. Энэхүү E-9 ажлын виз олголтыг салбараар нь авч үзвэл хамгийн их буюу 95 мянга нь аж үйлдвэрийн салбар байна. Үүний дараа газар тариалан, хөдөө аж ахуйн салбар16 мянган ажилчин, үйлчилгээний салбар 13 мянган ажилчин, загас агнуурын салбар 10 мянган гадаад ажилчин тус тус авч ажиллуулах ажээ. E-9 визийг 2004 онд нэвтрүүлсэн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн системээр олгодог. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем нь дотооддоо ажиллах хүч хомс байгаа жижиг, дунд үйлдвэрүүдэд гадаадаас ажиллах хүч авдаг систем юм. 2021 онд энэхүү ангиллын визээр орж ирсэн гадаад ажилчдын тоо 52 мянга байсан бол өнгөрсөн онд 69 мянга, энэ онд 120 мянга болж тогтвортой өсчээ. Засгийн газрын бодлого зохицуулалтын газрын дарга Бан Ги Сон "Ажиллах хүчний хомсдол ихтэй байгаа үйлдвэрүүд гадаадаас ажиллах хүч нэмж авахыг уриалж байна. Шаардлагатай тохиолдолд бид ирэх сард мөн Гадаад ажиллах хүчний бодлогын хорооны хурлыг зохион байгуулна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.