Амиа алдсан байх гэж бодож байсан есөн настай охин нь барьцаанаас суллагдаж иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
Исламын ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан хүмүүсээс хүүхэд голдуу хэд хэдэн хүмүүсийг суллажээ. ХАМАС-ын анхны халдлагын үеэр нас барсан гэж таамаглаж байсан есөн настай Эмили охин эсэн мэнд буцаж ирсэн байна. Өнгөрсөн сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэл Израилийн эсрэг гэнэтийн дайралт хийх үед Эмили охин Газын зурвасаас 5 км-ийн зайд орших Бжери тосгонд найзындаа хонож байгаад хулгайлагдсан байна. Охиноо нас барсан гэж бодож байсан аав Томас Ханд нь өнгөрсөн сарын 11-нд CNN-д өгсөн ярилцлагадаа охиныхоо талаар “ХАМАС бүлэглэлд барьцаалагдаж зовлон зүдгүүр амсаж байснаас үхсэн нь дээр байх” хэмээж байсан юм. Гэвч охин нь эсэн мэнд барьцаанаас суллагдаж ирсэнд баярласандаа хэлэх үгээ олж ядан буй тэрбээр "Төсөөлж бодоход бэрх 50 хоногийн дараа надад сэтгэлээ илэрхийлэх сайхан үг олдохгүй байна. Охиноо дахин харж суугаа минь зүүд юм шиг санагдаж байна” гэжээ. Охин барьцаалагдах үедээ найман настай байсан бөгөөд өнгөрсөн 17-ны өдөр барьцаанд байхдаа есөн насны төрсөн өдрөө өнгөрөөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.