images

4000 км/кв том мөсөн уул Антарктидаас "хөдлөв"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-27


   Антарктид дахь дэлхийн хамгийн том "A23a" нэртэй мөсөн уул 2020 онд хөдөлгөөнд орон хөвж эхэлсэн бөгөөд сүүлийн үед хурдтай хөвж байгаа тухай Их Британийн ВВС агентлаг мэдээлэв. 1986 онд Антарктидын эргээс тасарсан энэхүү мөсөн уул удалгүй Уэдделлийн тэнгист нэгэн төрлийн мөсөн арал болон тогтжээ. Тэрхүү мөсөн уулын талбай нь 4000 км/кв хэмжээтэй, 400 метр өндөр ажээ. 30 гаруй жилийн турш нэг газраасаа хөдлөөгүй уг мөсөн уул 2020 онд далайн ёроолоос салж, хөдөлж эхэлсэн болохыг Британийн Антарктидын судалгааны доктор Эндрю Флэминг онцолсон байна. “A23a” мөсөн уулын шилжилт хөдөлгөөний хурд сүүлийн саруудад салхи, давалгааны улмаас огцом нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Антарктидын хойд захыг дайран өнгөрч байна. Эрдэмтэд явах замыг нь анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мөсөн уул хүрээлэн буй орчны экосистемд аюултай биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Далай судлалын “Woods Hole” хүрээлэнгийн доктор Кэтрин Уокер "Мөсөн уул олон талаараа амьдрал бэлэглэдэг, маш олон биологийн идэвхжлийн эх үүсвэр юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.