Тэйлор Свифтийн тоглолт үзэж байсан бүсгүй амаржжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-27
Бразил улсад 20 гаруй насны бүсгүй жирэмсэн гэдгээ мэдэлгүй Тэйлор Свифтийн тоглолтыг үзэж байгаад өвдөж эмнэлэгт хүргэгдэн охин төрүүлсэн тухай тус улсын “G1” телевиз мэдээлэв. 24 настай Мария Эдуарда хэмээх бүсгүй 19-ний өдөр Рио-де-Жанейро хотод болсон тоглолтын үеэр гэдэс нь хүчтэй өвдсөн тул ариун цэврийн өрөөнд очжээ. Гэтэл улам хүчтэй өвдсөөр ус нь гарсан тул найз нь түргэн тусламж дуудаж эмнэдэгт хүргэгджээ. Тэрбээр "Надад жирэмсний ямар ч шинж тэмдэг байгаагүй. Эмнэлэгт ирсэн хойноо шинжилгээгээр 40 долоо хоногтой жирэмсэн гэсэн хариу сонсоод үнэхээр гайхсан" гэсэн байна. Бүсгүй төрөх ямар ч бэлтгэлгүй байсан бөгөөд харин ч биеийн тамирын зааланд хүндийг өргөлтийн дасгал хийдэг байжээ. Мөн хааяа гэдэс нь дүүрдгээс өөр ямар нэгэн зовуурьгүй, сарын тэмдэг нь хэвийн ирдэг байсан аж. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй явсаар хүүхэд төрүүлсэн хүмүүсийн тухай сонсож байсан ч энэ явдал өөрт нь тохиолдоно гэж төсөөлөөгүй явснаа хэлсэн байна. Эх, хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн сайн байгаа аж. Бүсгүй охиндоо Мариа Флор гэж нэр өгсөн бөгөөд охиноо том болсон хойно нь хамтдаа Т.Свифтийн тоглолтыг дахин үзнэ гэж хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.