images

АНУ: Өлсгөлөн болон хүнсний хог хаягдлын эсрэг өвөрмөц арга хэмжээ зохион байгуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-24


   АНУ-д нэгэн биеийн тамирын зааланд аварга том "Сериал домино" бүтээжээ. Сериал гэдэг нь хүүхдүүдийн амтархан идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн бөгөөд эрдэнэ шиш, улаан буудай, будаа, гурил зэргийг хольж нунтаглан дугуй дүрс үүсгэн хатаасан амттан юм. 13 мянган хайрцаг сериал амттанг зэрэгцүүлэн өрж тавиад нэг талаас нь нураахад нэгнээ дэрлэн ханаран унадаг энэхүү тоглоом бүтэн нурж дуусахад 5 минут орсон байна. Энэхүү “Домино” нэртэй тоглоомыг зохион байгуулах болсон шалтгаан нь зарим газарт хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж байхад зарим газар хүнсний хог хаягдал хэрээс хэтэрч байгааг дэлхий нийтэд анхааруулах зорилготой байсан гэж зохион байгуулагчид хэлжээ. Үүнд ашигласан 13 мянган хайрцаг амттанг мөн тооны сүүний хамт өлсгөлөнд нэрвэгдээд буй хүмүүст хандивласан байна. Мөн уг тоглоомд ашигласан амттаны тоо хэмжээгээрээ Гиннесийн амжилтын номонд бүртгэгдэж гэрчилгээ авсан тухай зохион байгуулагч “Move for Hunger” буяны байгуулагаас мэдээлэв. Тус улсад ойролцоогоор 34 сая хүн хүнсний гачигдалтай байгаагийн 9 сая нь хүүхэд байгааг тус байгууллага онцолж, улмаар "Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Гиннесийн дээд амжилтыг эвдэх зорилготой бус, Америкт өлсгөлөн болон хүнсний хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байсан" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.