Израиль-ХАМАС-ын хооронд түр гал зогсоох хэлэлцээр байгуулав
Анд нөхдийн мэдээ
2023-11-24
Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл өнөөдөр өглөөний 7:00 цагаас эхлэн Газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт дөрвөн өдрийн гал зогсоох хэлэлцээр байгууллаа. ХАМАС бүлэглэл өнгөрсөн сарын 7-ны өдөр Израиль руу гэнэтийн дайралт хийж, дайн эхэлснээс хойш 48 хоногийн дараа ийнхүү түр гал зогсоох хэлэлцээр хийсэн байна. Улмаар гал зогсоох хэлэлцээрийн эхний өдөр ХАМАС бүлэглэлын барьцаанд байгаа хүүхэд, эмэгтэй нийлээд 13 хүнийг суллахаар болсон тухай барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрт зуучилж буй Катар улсын тал мэдэгдсэн байна. Энэ тухай Катарын засгийн газар “Израиль, Хамас хоорондын түр гал зогсоох хэлэлцээр 24-ний өглөөний 7 цагаас эхэлж, 16:00 цагаас барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа хэрэгжинэ” гэж мэдэгдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.