БНСУ: Хууль бус цагаачдыг баривчлахдаа хүний эрх зөрчиж байна гэсэн гомдол гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-23
Саяхан БНСУ-ын Пусан хотын Цагаачлалын алба олон тооны хууль бус цагаачдыг баривчлахдаа хүч хэрэглэсэн, хүний эрх чөлөөнд халдсан гэсэн гомдол гарчээ. Тус улсын Хууль зүйн яамны мэдээлснээр, Цагаачлалын алба өнгөрсөн сарын 22-ны өдөр Янсан хот дахь гадаадын иргэдэд үйлчилдэг цэнгээний газрын үйл ажиллагааг түр зогсоож, тэнд үйлчлүүлж байсан 70 гаруй гадаад иргэнийг хууль бусаар оршин сууж байсан хэргээр баривчилжээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тайланд хүмүүс байсан байна. Тухайн үед Цагаачлалын алба орон нутгийн иргэдээс хууль бус гадаад иргэдийн талаар хэд хэдэн гомдол ирсний дагуу тэдгээр иргэдийг саатуулж, биед нь нэгжлэг хийж, зарим эд зүйлийг хураан авсан гэжээ. Харин тус цэнгээний газрын эзэн энэ үйл явдалтай холбогдуулан саяхан Хууль зүйн яаманд гомдол гаргажээ. Тэрбээр “Гадаадын иргэдийг баарнаас баривчлах явцдаа цагдаагийн ажилтнууд түрэмгий халдлага үйлдсэн. Нэг иргэний толгой хагарч хүн гэмтсэн” гэжээ. Улмаар цааш нь "Тэдгээр хүмүүс хууль бус цагаачид байсан ч гэсэн хүний үндсэн эрхэд ийм түрэмгийгээр халдаж болохгүй" гэжээ. Мөн тус Цагаачлалын алба нэгжлэг хийх, эд зүйл хураан авахдаа хууль бусаар гүйцэтгэсэн гэж тухайн иргэн гомдолдоо дурдсан байна. Харин Хууль зүйн яам тухайн үед явуулсан ажиллагаа зохих журмын дагуу явагдсан бөгөөд хүч түрэмгийлэх үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.