images

Өмнөд Солонгос: Сурагчдын хоолыг роботоор хийлгэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-22


   БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар тус хотын Сонбүг дүүргийн Сунгок дунд сургуульд нэвтрүүлсэн улсын анхны сургуулийн үдийн хоолны тогооч роботыг танилцуулав. Энэхүү робот нь шөл, хуурч жигнэсэн хоол, шарсан мах, шарсан хоол зэрэг өндөр температурт, аюултай нөхцөлд бэлтгэдэг хоолнуудыг хийх ажээ. Хуурч шардаг, хиншүү хярвас ихээр гардаг хоолны тогооч нар олон жил ийм нөхцөлд ажиллахад уушгины хорт хавдартай болдог гэсэн судалгааны дүн дээр үндэслэн тус хотын Боловсролын газар ийнхүү хүний оронд робот ажиллуулах болсон байна. Тус дунд сургуульд ирэх оны хичээлийн жилээс нийт дөрвөн робот ажиллуулж эхэлнэ. Боловсролын газрын ахлах мэргэжилтэн Жу Хи Ён “Хоолны үйлчилгээний роботуудыг нэвтрүүлэхээс гадна цаашид гал тогооны ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах, эрүүл мэндийг хамгаалах үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.