images

АНУ: Хотын даргын сонгуульд зоос шидэж ялагч тодруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-22


   АНУ-ын Хойд Каролина мужийн Монро хотод 17-ны өдөр хотын даргын сонгууль болсон байна. Сонгуулийн дүн гарахад нэр дэвшигч Роберт Бернс, Боб Жаначек нар тус бүр яг тэнцүү 970 хүний санал авчээ. Иймээс Сонгуулийн хороо хуралдаж нэр дэвшигчдээр зоос шидэж ялагчийг тодруулахаар болжээ. Учир нь тухайн сонгуульд нэр дэвшигчдийн саналын тоо 5000-аас бага бол ялагчийг санамсаргүй сонгон шалгаруулах аргаар тодруулна гэж мужийн хуульд заасан байдаг аж. Тус хот 35 мянга орчим орчим хүн амтай бөгөөд үүнээс 3551 хүн санал хураалтад оролцсон байна. Сонгуулийн хороо гаргасан шийдвэрийнхээ дагуу нэг долларын зоосоор ялагч тодруулах болоход нэр дэвшигч Р.Бернс зоосны ар талыг, Б.Жаначек зоосны нүүрэн талыг сонгож, эцэст нь зоос ар талаараа бууснаар Р.Бернс ялалт байгуулжээ. Тэрбээр ийнхүү ирэх хоёр жил тус хотыг удирдах болсон аж. Харин ялагдсан Б.Жаначек “Би сонгуульд биш зоосонд ялагдлаа” хэмээн хэлжээ. Зоос шидэж сонгуулийн ялагч тодруулж байсан тохиолдол анхных биш юм. Өнгөрсөн сонгуулиар Айдахо, Кентакки мужид ялагчийг мөн зоос шидэж тодруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.