images

Итали: Мах орлуулагч хэрэглэхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Италийн парламент лабораторид бэлтгэсэн махыг орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан байна. Хууль тогтоогчид энэ шийдвэрээ, улс орныхоо мал аж ахуй, уламжлалт хоол хүнсний соёлыг хамгаалах зорилготой хэмээн тайлбарласан байна. Ялангуяа мах орлуулагч, уураг ихтэй шавжны гаралтай хоол зэрэг уламжлалт бус хоол хүнсийг хөгжүүлэх нь уламжлалт хоолны өвд муугаар нөлөөлж байна гэж үзжээ. Энэхүү хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд 150 мянган евро хүртэл торгууль ногдуулж, Засгийн газраас санхүүжилт авах эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасах ажээ. Өмнө нь тус улсын Засгийн газар үүнтэй ижил зорилгоор царцаа зэрэг шавжаар хийсэн гурилыг пицца, гоймонд хэрэглэхийг хориглож байсан байна. Хөдөө аж ахуйн сайд Франческо Лоллобрижида цахим хуудсандаа “Бид иргэдийнхээ ажлын байр, эрүүл мэндийг эрсдэлд оруулж, асар их ашиг олох гэсэн үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг хориглосон анхны улс” хэмээн бичжээ. Гэсэн хэдий ч энэ хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн чиг хандлагатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл бас байна. Хэрвээ Европын холбоо мах орлуулагчийн үйлдвэрлэл, түгээлтийг зөвшөөрвөл тус холбооны гишүүн Итали улс үүнийг хориглох боломжгүй юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.