images

“OpenAI” хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар 35 настай бүсгүй томилогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   “ChatGPT”-г хөгжүүлсэн “OpenAI” хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Сэм Алтман саяхан гэнэт ажлаасаа халагдсан бөгөөд түүний оронд тус хүрээлэнг 35 настай механик инженерийн мэргэжилтэй Мира Мурати хэмээх бүсгүй удирдахаар болжээ. М.Мурати нь 1988 онд Албани улсад төрсөн бөгөөд багадаа Канадад шилжин иржээ. Тэрбээр АНУ-ын Дартмут их сургуулийн оюутан байхдаа уралдааны хайбрид машин бүтээхэд оролцож, цахилгаан машин үйлдвэрлэдэг “Тesla” компанийн “Model X”-ийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар виртуал байдалд гарын дохио зангаа таних программ хангамж боловсруулсан “Leap Motion” компанид ажиллаж, 2018 онд “Open AI”-д дэд захирлаар ажиллах болсон байна. Тухайн үед “Open AI” нь хүн төрөлхтний сайн сайхны төлөөх ашгийн бус байгууллага байв. Тэрбээр “Open AI”-д хөрөнгө оруулалт хийсэн “Microsoft” компанитай харилцах ажиллагааг удирдаж, АНУ болон Европ дахь “Microsoft”-ын хиймэл оюун ухааны бодлогыг бий болгоход оролцжээ. “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла “Time” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ М.Муратигийн тухай "Тэр техникийн ур чадвар, арилжааны мэргэн ухаан, эрхэм зорилгынхоо ач холбогдлыг гүнээ ойлгодог шилдэг менежер” хэмээн үнэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.