images

Ши Жиньпин Хятадын зах зээл дээр “Тесла”-г дэмжинэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-17


   БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт хандан тус компанийг Хятадын зах зээл дээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн тухай “Тесла” мэдэгджээ. Хятадын “Weibo” цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болсон Сан Франциско хотод Ши Жиньпин дарга Илон Масктай уулзахдаа ийн мэдэгдсэн гэжээ. Хариуд нь Илон Маск талархал илэрхийлээд Хятадын шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэлийн салбарын хурдацтай хөгжлийг сайшаасан байна. “Тесла” Хятадын зах зээл дээр эрчимтэй ажиллаж, 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон Шанхай дахь үйлдвэртээ өнгөрсөн оны нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувь болох 710 мянган цахилгаан машин үйлдвэрлэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Хятадад айлчилсан И.Маск айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч болон Засгийн газрын гурван гишүүнтэй уулзсан бөгөөд түүнд Хятадын засгийн газраас ихээхэн анхаарал тавьж, зочломтгой хүлээн авсан билээ. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д айлчилсан Ши дарга Америкийн бизнесмэнүүдтэй оройн зоог барьсан бөгөөд тэнд И.Маскаас гадна дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани болох “BlackRock”-ийн гүйцэтгэх захирал Ларри Финк, “Blackstone” компанийн гүйцэтгэх захирал Стивен Шварцман, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк зэрэг олон томоохон бизнесийн зүтгэлтнүүд, томоохон компанийн удирдлагууд оролцсон байна. Ийн гүйцэтгэх захирал. Ши Жиньпин оройн зоогийн үеэр Америкийн бизнесмэнүүдэд хандан “Хятад улс АНУ-ын түнш, найз болоход бэлэн байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.