images

Хятадын хуулийн фирм Хойд Солонгост салбараа байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


 Хятадын хуулийн "Jingsh" фирм Хойд Солонгост салбараа байгуулахаар болсон тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус фирм мөн Өмнөд Солонгос болон Японд салбараа байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Тус сонины мэдээлснээр "Jingsh" нь Хятадын анхны бөгөөд хамгийн том хуулийн фирм, мөн Хойд Солонгост салбараа байгуулах анхны Хятадын хуулийн фирм ажээ. Мөн хоёр улс харилцан ачааны галт тэрэг явуулах, агаарын тээвэр үйлдэхээ сэргээж, цар тахлын  улмаас хаагдаад байсан хил нээгдэж, эдийн засгийн сэргэлтийг Хятадаас эрэлхийлж байгаатай холбогдуулан тус фирм салбараа байгуулж байгааг онцолсон байна. Улмаар Хойд Солонгосын ногоон салбарын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжүүдийн нэгдэл, худалдан авалт, хөдөө аж ахуйн дэд бүтцийн зураг төсөл, эрчим хүчний төсөл, Хятад, Япон руу ажиллах хүч экспортлох зэрэг асуудлаар Хятадын хөрөнгө оруулагчдад хуулийн үйлчилгээ үзүүлж, мөн Хойд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр хуулийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх аж. Цаашлаад Хятадын хөрөнгө оруулагчдын БНАСАУ дахь хөрөнгө оруулалтын тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллахаа тус фирм мэдэгдсэн байна. Хойд Солонгос улс өнгөрсөн нэгдүгээр сард Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлэн найруулж, 15-аас дээш жил үйл ажиллагаа явуулж буй өндөр технологийн компаниудыг гурван жилийн хугацаанд татвараас чөлөөлж, гадаадын аж ахуйн нэгжийн татварыг бууруулжээ. Хятад бол Хойд Солонгосын худалдааны гол түнш, хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд ихэнх хөрөнгө оруулалтаа уул уурхай, дэд бүтцэд чиглүүлдэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.