images

Канад: III Чарльз хааны хөрөг бүхий 1 долларын зоос гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


 Өчигдөр Канадын Үнэт цаасны газар төв байрандаа тусгай арга хэмжээ зохион байгуулж, шинээр гүйлгээнд орох 1 канад долларын зоосыг олонд дэлгэн үзүүлсэн байна. Канад бол Хамтын нөхөрлөлийн улс бөгөөд Их Британийн хаан албан ёсны төрийн тэргүүн нь юм. 1953 оноос хойш 70 жилийн хугацаанд анх удаа 1 канад долларын зоосны загварыг өөрчилж байгаа бөгөөд зоосны нүүрэн талд III Чарльз хааны алдар нэр, доод талд нь хэвлэж гаргасан огноог сийлсэн байна. Өмнө нь тус зоосон дээр хатан хаан II Элизабэтийн хөрөг байжээ. Тус арга хэмжээний үеэр албаны хүн "Хатан хаан II Элизабэтийн хөрөг 1953 оноос хойш Канадын зоосны нүүрэн талыг чимж байсан бол өнөөдөр 70 жилийн дараа манай улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Бид Эрхэм дээдэстэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Тус улсын Үнэт цаасны газар энэ жилийн Зул сарын баяр гэхэд 10 сая ширхэг зоос хэвлэн гүйлгээнд оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.