images

Эдит Пиафын дуу хоолойг хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүүхэлдэйн кино гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


 20 дугаар зууны Францын хамгийн агуу дуучин гэгддэг Эдит Пиафын өөд болсны 60 жилийн ойг тохиолдуулан хиймэл оюун ухаан ашиглан түүний дуу хоолойг орлуулсан хүүхэлдэйн кино бүтээхээр болжээ. “Warner Music” компани дуучны амьдралын тухай 90 минутын хүүхэлдэйн кино бүтээхээр түүний зохиогчийн эрхийг эзэмшигчтэй гэрээ байгуулсан тухай Францын “Le Parisien” сонин мэдээлэв. Тус компанийн албаны хүн "1920-1960-аад оны хооронд Парис, Нью-Йоркт өрнөх киноны үйл явдлыг Э.Пиафын дуу хоолойгоор өгүүлэх болно" гээд "Кинонд түүний амьдралын урьд өмнө хүмүүс мэддэггүй байсан сонирхолтой үйл явдлыг харуулна" гэжээ. Дуучны тухайд "Эдит Пиаф бол Францын бүх цаг үеийн хамгийн агуу уран бүтээлчдийн нэг бөгөөд Францын ард түмний бахархал тул шинэ үеийн шүтэн бишрэгчдэд урам зориг өгнө гэж найдаж байна" хэмээн “Warner Music”-ын гүйцэтгэх захирал Ален Бэй хэлсэн байна. 1915 онд Парис хотын ядуусын хороололд төрсөн Э.Пиаф нэртэй дуучин болохоосоо өмнө акробатчин аавыгаа дагаж гудамжинд дуулдаг байжээ. Энэ цаг үеэсээ эхлэн тэрбээр уран бүтээлийн ихээхэн амжилт олж үндэсний хэмжээний алдартай дуучин болсон бөгөөд 1963 онд 47 насандаа хорвоог орхижээ. Түүний “La Vie en Rose”, “L'Hymne a l'Amour”, “Non, Je ne rerrette rien” зэрэг олон алдартай дууг өнөөдрийг хүртэл дэлхий даяар дуулсаар байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.