Оросын Алс Дорнод, Хятадын Жилин мужийн хооронд галт тэрэг зорчиж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-15
Орос, Хятад хоёр улсын хоорондын бараа таваарын солилцоо эрчимжиж Алс Дорнодод тогтмол шуудангийн галт тэрэг явж эхэлсэн байна. Хятадын зүүн хойд Жилин мужийн Хүнчүн хотоос хөдөлсөн 9 тонн гаруй жинтэй 13 мянган илгээмж тээвэрлэсэн шуудангийн галт тэрэг Алс Дорнодын Приморийн хязгаарын Уссурийск өртөөнд иржээ. Тус галт тэрэг Хүнчүн-Уссурийск хооронд долоо хоногт гурван удаа зорчихоор болсон байна. Шинээр ашиглалтад орсон шуудангийн галт тэрэгний үйлчилгээ нь одоо байгаа авто зам, агаарын тээврээс олон давуу талтай гэж талууд үзэж байна. Энэ нь БНХАУ-аас ОХУ-ын Алс Дорнод руу бараа хүргэх хугацааг 5-7 хоногоор богиносгож, тээврийн зардлыг авто замын тээвэртэй харьцуулахад 30 хувиар бууруулах ажээ. Саяхан Приморийн хязгаарын захиргаа БНХАУ-ын Ляонин мужтай худалдаа болон оюутан солилцоог өргөжүүлэх талаар олон гэрээ байгуулсан байна. Үүний үр дүнд Приморийн хязгаарт 2000 хятад оюутан хүлээн авах боломжтой орос хэлээр сургалт явуулах боловсролын байгууллага байгуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.