images

Сансарт жирэмслэх, төрөх туршилт хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-15


   Сарыг судлах нислэгийн багийн зургаан гишүүнийг тусгаарлах бүтэн жилийн туршилт Оросын Москва хотод эхэлсэн тухай ТАСС агентлаг мэдээлэв. Оросын Шинжлэх ухааны академийн Био анагаах ухааны хүрээлэн "SIRIUS-23" төслийг эхлүүлж байгаагаа зарласан бөгөөд үүнд нисэхийн инженер, эмч, эрдэмтэд зэрэг таван орос, нэг беларусь хүн оролцож байгаа аж. Багийнхан Био анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн бүтээсэн тусгай төхөөрөмжид сарны хайгуулын нислэгийн симуляци хийх, ачааны хөлгийг залгах, сарны гадаргуу дээр буух, хайгуулын төхөөрөмжийг алсаас удирдах, ослын үед хариу арга хэмжээ авах, эх дэлхийдээ буцах зэрэг олон төрлийн сургалтыг гүйцэтгэх бөгөөд цаашид жирэмслэлт, төрөлттэй холбоотой туршилтуудыг хийнэ гэнэ. SIRIUS төсөл нь 2017 оны 11 дүгээр сард 17 хоногийн турш тусгаарлах анхны туршилтаа хийсэн бол 2018-2019 онд дөрвөн сарын турш тусгаарлах туршилт хийсэн байна. Оросын иргэн, эмч Ксения Орлова "SIRIUS-23"-ын энэхүү туршилтад оролцож, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар судалгаа хийхээр болжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.