images

АНУ, БНХАУ-ын удирдагчдын уулзалтаар хоёр орны цэргийн яриа хэлэлцээг сэргээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-14


   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 15-нд Сан-Францискогийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны цэргийн яриа хэлэлцээг хэсэгчлэн сэргээхээр тохиролцох төлөвтэй байгаа тухай Японы “Kyodo news” сонин мэдээлэв. АНУ-ын байр суурь бол хоёр улсын хооронд санамсаргүй цэргийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд цэргийн эрх баригчдын хоорондын харилцааны сувгийг сэргээж, яриа хэлэлцээг сэргээх ёстой гэж үзэж байна. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан 12-нд ярилцлага өгөхдөө, “Ерөнхийлөгч Ж.Байден Америкийн арми болон Хятадын Ардын чөлөөлөх армийн харилцааг сэргээнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд Хятад улстай аюулгүй байдлын сувгаа сэргээх нь энэ удаагийн уулзалтын гол зорилго мөн" гэжээ. "Уулзалтаар хоёр орны ашиг сонирхол давхцаж буй салбарт Америкийн ард түмэнд бодит ахиц дэвшил авчрах эерэг үр дүнд хүрнэ" хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.