Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон Гадаад хэргийн сайдаар томилогдов
Анд нөхдийн мэдээ
2023-11-14
Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон албан тушаалаасаа бууснаас хойш долоон жилийн дараа Гадаад хэргийн сайд болж Засгийн газрын танхимд эргэж ирсэн тухай BBC мэдээлэв. Өчигдөр тус улсын Ерөнхий сайдын ажлын алба Засгийн газрын танхимыг өөрчлөн байгуулж буйгаа зарласан бөгөөд Дотоод хэргийн сайд Суэла Браверманыг огцруулж, түүний оронд одоогийн Гадаад хэргийн сайд Жэймс Клэверлиг томилсон бол Гадаад хэргийн сайдаар Д.Кэмероныг ийнхүү томилсон байна. Д.Кэмерон олон нийтийн сүлжээнд ерөнхий сайд Р.Сунакийн тухай "Түүний зарим шийдвэртэй санал нийлэхгүй байж болох ч тэр бол хүчирхэг, чадварлаг удирдагч юм" гэжээ. Д.Камерон 2010-2016 онд ерөнхий сайд байхдаа төсвийн алдагдлыг бууруулж, “Өр дээр тулгуурласан халамж тогтворгүй” гэсэн итгэл үнэмшилтэй эдийн засгийн либерал бодлого хэрэгжүүлсэн юм. Ерөнхий сайд Р.Сунак Д.Кэмероныг багтаа оруулах болсон шалтгаан нь консерваторуудыг нэгтгэх зорилготой, мөн түүнчлэн Израиль-ХАМАС-ын дайн, Украины дайн зэрэг гадаад асуудлыг дипломат харилцааны арвин туршлагатай Д.Кэмеронд даатгаж, харин өөрөө дотоодын асуудалд анхаарлаа илүү хандуулахыг хичээж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.