Майкл Жэксоны хүрмийг 250 мянган паундаар худалджээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-14
39 жилийн өмнө “Pepsi” ундааны сурталчилгаанд тоглохдоо попын хаан Майкл Жэксоны өмсөж байсан савхин хүрэм Английн Лондон хотноо болсон дуудлага худалдаагаар 250 мянган паундаар зарагдсан тухай “The Independent” сонин өнөөдөр мэдээлэв. 1984 оны гуравдугаар сард гарсан уг сурталчилгаанд тоглохдоо түүний өмссөн хар өнгийн энэ хүрмийг дуудлага худалдаанд оруулсан хүн бол Вендел Томпсон юм. Тэрбээр 1980 оны арванхоёрдугаар сард аавынхаа ажиллуулдаг гоо сайхны салонд Майкл Жэксонтой танилцаж найзууд болжээ. Түүнээс хойш М.Жэксон тус газраар байнга зочилж, В.Томпсонтой хамт гадуур явж хамт хооллодог байсан аж. Нэгэн удаа тэд хамт оройн хоол идэж байх үеэр В.Томпсон түүний савхин хүрмийг сонирхон өмсөж үзээд буцааж тайлжээ. Тэгэхэд М.Жэксон хүрмээ шууд түүнд бэлэглээд, уг хүрмийг удахгүй гарах ундааны сурталчилгаанд өмссөн тухайгаа ярьсан байна. Дуудлага худалдааны компани мөн тухайн үед М.Жэксон, В.Томпсон хоёрын хамт авахуулсан зургийг нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.