images

"Их 7"-гийн дээд хэмжээний уулзалт Италид болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


   Ирэх оны зургадугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд Италийн Апулиа мужид "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ удаагийн уулзалтыг даргалах Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелони 10-ны өдөр олон нийтийн сүлжээний шууд нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай мэдэгдэв. Ж.Мелони өмнө нь энэ тухай мэдэгдэж байсан бөгөөд "Их 7-гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчаар Апулиаг сонгосон шалтгаан нь тус газар нь түүхэндээ Өрнө, Дорныг холбосон гүүр болж байсантай холбоотой" гэж тайлбарласан юм. Апулиа муж нь Италийн хойгийн өмнөд хэсэгт байрладаг. Мөн Газар дундын тэнгис дэх хамгийн сайн амралтын газар гэгддэг бөгөөд мужийн нийслэл нь Бари хот. Тус нутагт дэлхийд алдартай поп од, дуучин Мадонна болон Британийн хөл бөмбөгийн од Дэвид Бекхэм нар гэр бүлийн хамт ирж байнга амардаг болохыг "Corriere della Sera" сонин онцлон мэдээлжээ. Ерөнхий сайд Жоржиа Мелони энэ зун Апулиад амарсан бөгөөд ажиглагчид үүнийг “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болох газарт урьдчилсан тандалт хийж явсан хэмээн үзжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.