Хойд Солонгост гар утас хэрэглэгчдийн тоо 7 саяд хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-13
Хойд Солонгосын шилдэг 10 компанийн нэг болох программ хангамж хөгжүүлэгч “Samheung Economic Information Technology” компани ухаалаг утас, таблет компьютерт зориулсан “My Gil comrade” программ (апп) гаргасан байна. Хойд Солонгосын байр суурийг илэрхийлдэг Япон дахь солонгосчуудын нийгэмлэгийн “Чосун Шинбо” сонинд мэдээлснээр тус аппликэйшнээс видео бичлэг, радио, цахим ном, караоке дуу хөгжим, тоглоом зэргийг худалдан авч болох ажээ. Мөн тус программ нь англи хэл сурах, зохиол бичих сургалт зэрэг боловсролын хөтөлбөрүүд, ардын эмчилгээ, 30 хоногийн эрүүлжих дасгал зэрэг эрүүл мэндийн хөтөлбөрүүд, хөзрийн тоглоом бүхий цэнгээний хөтөлбөрүүд зэрэг олон төрлийн контенттой бөгөөд зарим контент нь төлбөртэй аж. Түүнчлэн тус улсын төв телевиз хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас "Samtaeseong 8"-ыг танилцуулж, ухаалаг утсыг аюулгүй ашиглах гол зөвлөмжүүдийг нийтэлсэн байна. Мөн “Ариранг” телевизээр "My Gil comrade" программ нь гар утасны сүлжээ, компьютерийн сүлжээгээр дамжуулан цахим төлбөрийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хэрэглэгчдэд байршлаас үл хамааран бүтээгдэхүүн хялбархан худалдан авах боломжтой болсон тухай нэвтрүүлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлснийг үзвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Хойд Солонгосын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 7 саяд хүрч, насанд хүрсэн хүн амын 50-80 хувь нь ухаалаг утастай болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.