images

Японд 33 настай бүсгүй хотын даргаар сонгогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


   Японы Киото муж хамгийн залуу эмэгтэй хотын даргатай болсон тухай “Kyodo News” болон NHK мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар, өчигдөр болсон Киото мужийн Явата хотын даргын сонгуульд бие даан нэр дэвшсэн 33 настай хатагтай Шоко Кавата ялалт байгуулсан байна. Тэрбээр 2020 онд Токүшима мужийн Токүшима хотын даргын сонгуульд 36 настайдаа ялалт байгуулсан Савако Найтогоос гурван насаар дүү гэдгээрээ Японы түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй мээр болов. Шоко Кавата нь Киото хотын захиргаанд ажилладаг байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа буусан хотын дарга асан Фүмиаки Хоригүчигийн зөвлөсний дагуу нөхөн сонгуульд бие даан нэр дэвшиж ийнхүү ялалт байгуулжээ. Тэрбээр Киотогийн их сургуулийн Эдийн засгийн ангийг төгсөөд 2015 онд тус хотод олон нийтийн халамжийн ажил хийж, улмаар Либерал ардчилсан намын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Акико Сантогийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Залуу хотын дарга нийгмийн халамжийг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.