“Beatles” хамтлаг дахин мэндлэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-13
“Beatles” хамтлаг байгуулагдсанаасаа 54 жилийн дараа “Now and Then” хэмээх шинэ дуугаараа Их Британийн шилдэг 100 синглийн жагсаалт "UK Singles Chart"-ыг тэргүүлжээ. Тус хамтлаг 1969 онд "The Ballad of John and Yoko" дуугаараа "UK Singles Chart"-ыг тэргүүлснээс хойш 54 жилийн дараа ийнхүү дахин тэргүүн эгнээнд гарч иржээ. “Now аnd Тhen” дууг 1977 онд тус хамтлагийн ахлагч Жон Леннон зохиогоод, бүрэн дуусгалгүй орхисон байсан юм. Харин энэ удаа уг дууг хиймэл оюун ухааны технологийг ашиглан Ж.Ленноны хоолойг онцолж, Жорж Харрисоны 1995 онд бичүүлсэн цахилгаан болон акустик гитарын аялгууг нэмснээр шинээр бүтээжээ. Пол Маккартни, Ринго Старр нарыг мөн үүнд оролцуулж хөгжим, найрал дууны хоолойг нэмж, дууг бүрэн хэмжээний бүтээл болгосон байна. 30 настай Ж.Леннон, 50 настай Ж.Харрисон, 80 настай П.Маккартни, Р.Старр нарын дуу хоолойгоор домогт хамтлаг ийнхүү дахин мэндэлснээс өөрцгүй болов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.