images

Илон Маскийн намтраас сэдэвлэсэн кино хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


   Тesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскын намтраас сэдэвлэсэн кино бүтээгдэж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн есдүгээр сард хэвлэгдсэн зохиолч Уолтер Айзексоны "Илон Маск" номын зохиогчийн эрхийг “A24” кино компани худалдаж авсан байна. Уолтер Айзексон өмнө нь “Apple”-ийн үүсгэн байгуулагч Стив Жобсын намтарыг бичсэн бөгөөд уг ном нь мөн кино болсон юм. И.Маскын намтар номыг найруулагч Даррен Аронофски кино болгохоор болсон байна. Тэрбээр "Black Swan", "Mother", "Requiem for a Man" зэрэг хүчтэй сэтгэл зүйн драм харуулсан бүтээлүүдээрээ алдаршсан нэгэн билээ. Өөрийнх нь намтраар кино хийх гэж байгаа тухайд И.Маск цахим орчинд сэтгэгдлээ хуваалцаж “Киног орчин цагийн шилдэг найруулагчдын нэг Даррен Аронофски гардан хийх болсонд баяртай байна” гэжээ. И.Маскийн намтарт түүний хүүхэд байхдаа туулсан зовлон зүдгүүр, залуу насандаа гарааны бизнесийг үүсгэн байгуулах үйл явц, хайр дурлалынх нь түүх, “Tesla” болон “SpaceX”-ийн өсөлтийн үйл явц, "Twitter"-ийг худалдаж авсан үеийнх нь талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. “A24” кино компани нь 2012 онд байгуулагдсан, урт удаан түүхгүй ч энэ жил зургаан киногоор "Оскар"-ын 18 төрөлд нэр дэвшсэн, кино урлагийн салбарт хүчээ авч яваа шинэ компани юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.