images

"Nevera" машин ухрах хурдаараа дэлхийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-10


   Хорватын цахилгаан машин үйлдвэрлэгч Rimac компанийн "Nevera" машин ухрахдаа 275.74 км/цаг хүртэл хурдалж чаддагаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон байна.  Энэ нь тус машины ургш давхих дээд хурд болох 260 км/цагаас ч илүү хурдан гэсэн үг юм. Үүнээс өмнө ухрах үеийн хамгийн дээд хурд тогтоосон “Caterham 7” машин 2001 онд 165.08 км/цаг хүртэл хурдалж байжээ. “Nevera” нь дөрвөн дугуйнд эрчим хүчийг тусад нь дамжуулдаг дөрвөн цахилгаан мотортой бөгөөд урд болон хойд дугуй нь нэг шатлалт хос хурдны хайрцганд холбогдсон байдаг аж. Тус машин хөдөлгөөнгүй байдлаас 100 км/цаг хүртэл хурдлахад ердөө 1.74 секунд шаардлагатай. Мөн өндөр хурдны цэнэглэгчтэй холбогдсон үед 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгдэх ба нэг удаа цэнэглэээд 490 км зам туулна. Уг машин дэлхий даяар нийт 150 ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд үнэ нь 2 сая евро байх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.