Монгол, Хятад хоёр улс хамтарсан хээрийн сургууль хийнэ
Анд нөхдийн мэдээ
2023-11-10
Монгол, Хятад хоёр улсын хилийн хамгаалалт, солилцоо, хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөөний дагуу өнөөдрөөс Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Чанжи тойрог орчмын хилийн бүсэд "Хил хамгаалах хамтын ажиллагаа-2023" хамтарсан сургуулилт хийнэ хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгдэв. “Хилийн бүсэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсооход Хятад, Монголын хамтарсан ажиллагаа” уриан дор болох энэ удаагийн сургалтад хоёр улсын хилчид хууль бусаар хил нэвтрэх явдлыг талан зогсоох, терроризмтой тэмцэх чиглэлээр сургалт явуулах ажээ. Энэ тухайд Хятадын Батлан хамгаалах яам “Хилийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, хоёр орны армийн бодит солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой” гэж тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.