images

Аргентин залуус Тэйлор Свифтийн тоглолтыг үзэх гэж хэдэн сар майхан барин дугаарлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-10


   "Taylornomics" хэмээх шинэ нэр томьёог бий болгосон Америкийн алдартай поп од Тэйлор Свифт "Eras Tour" тоглолтоо энэ сарын 9-нд Аргентинд хийнэ гэсэн мэдээлэл гарчээ. Т.Свифтийн шүтэн бишрэгч аргентин залуус ийм мэдээлэл авангуут "River Plate" хөлбөмбөгийн багийн цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбайд майхан барин хүлээж эхэлсэн байна. 27 настай Михаэль хэмээх залуу майханд таван сар гаруй амьдарч, тэнд амьдрах дүрэм журам хүртэл бий болгосон тухайгаа хэлжээ. Улмаар залуус майхнуудаа дугаарлаж, өдөр бүр ээлжлэн сахиж хүлээсээр байгаа аж. 9-ний өглөө тоглолт болох тул тэдний майхныг буулгасан байсан бөгөөд залуус майхан байсан газартаа дугаарлан сууж тасалбар авахаар хүлээх зуураа нөхөрлөлийн бугуйвч солилцох зэргээр цагийн хөгжилтэй өнгөрөөж байв. Тоглолт болохоос олон цагийн өмнө тасалбар авах гэсэн залуусын урт дараалал үүсчээ. 20 настай Себастьяна "Би түүний хөгжмийг сонсохдоо цаг хугацаа, орон зайг даван туулж, түүнтэй хамт өсч том болж байх шиг болж, олон сайхан зүйлийг мэдэрдэг" гэжээ. Газар газраас ирсэн Т.Свифтийн шүтэн бишрэгч залуус энэ завшаанаар хоорондоо үй зайгүй найзууд болж байна. Өдгөө 33 настай Т.Свифт хамгийн нөлөө бүхий эмэгтэй дуучдын тоонд орж, улмаар зөвхөн хөгжим, дуу, авьяас чадвараараа олсон 1.1 тэрбум долларын хөрөнгөөрөө л тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн юм. Тэрбээр зүгээр нэг алдартай дуучин биш, харин "нийгэм, эдийн засгийн үр дагавар" үүсгэдэг нэг төрлийн үзэгдэл болжээ. Түүний тоглолт хаана ч болсон тус газрын ресторан, зочид буудлын үнэ огцом өсөж " Swiftonomics " (Свифт ба эдийн засаг гэсэн үгийн нийлэмж) нэр томъёо хүртэл бий болжээ. Өнгөрсөн долоодугаар сард “New York Times” сонин Т.Свифтийг АНУ-ын инфляцийн шалтгаан болсон тухай онцлон нийтэлж байв. Энэ оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл АНУ-ын 20 орчим хотод "The Eras Tour" тоглолтоо хийсэн Свифт зөвхөн энэ аялан тоглолтоос 2.2 тэрбум долларын орлого олсон байна. Үнэндээ АНУ-д түүний тоглолт болсон хотуудын зочид буудлын үнэ өсөж, үнэ өсөхийн хэрээр шүтэн бишрэгчид нь түүнийг үзэхийн тулд үнэтэй тасалбар худалдан авч, онгоцонд сууж, зочид буудалд байрлаж, инфляцийг хөөрөгдөж байжээ. Нөгөөтэйгүүр, тавдугаар сарын сүүлчээс хойш майханд амьдарч байгаад хэдэн сарын турш тоглолт болохыг хүлээсэн зарим залуус энэ удаагийн Аргентиний ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд дургүйцлээ илэрхийлж “Хөгжим бол хөгжим, улс төр бол улс төр” хэмээн мэдэгдсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.