images

Түймэрт өртсөн нохойг аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-10


   Өмнөд Солонгосын Чүнчон мужийн Чоньян хотын нэгэн байшинд гал түймэр гарсан байна. Гал унтраах албаныхныг хэргийн газарт очиход байшингийн дээврээс утаа гарч байжээ. Гал унтраах 119 дүгээр ангийн Аврах түргэн тусламжийн төвийн галын ахлагч Хун Сон Сү утаагаар дүүрсэн байшинд орж хүн байгаа эсэхийг шалгаж яваад зочны өрөөний буланд хэвтэж байсан нохойг олж гадагш авч гарчээ. Уг нохойн биеийн зарим хэсэг нь түлэгдсэн, бас амьсгалахгүй байсан бөгөөд харин чагнаж үзэхэд зүрх нь цохилж байв. Ахлагч Хун тэр даруй нохойд хиймэл амьсгаа, ба массаж хийхэд хоёр минут орчмын дараа амьсгалж эхэлсэн байна. Улмаар дахин хиймэл амьсгаа хийснээр нохой ухаан орж бүрэн сэргэсэн аж. Дараа нь түүнийг амьтны эмнэлэгт хүргэж эмчилгээ хийлгэжээ. Гал түймэртэй тэмцэх газрын албаны хүн "Эд хөрөнгө их хэмжээний хохирол учирсан нь харамсалтай. Гэвч бид нохой амийг аварч чадсан нь олзуурхууштай. Одоогоор нохойн биеийн байдал сайн байгаа” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.