Энэтхэг улс хиймэл бороо оруулж агаар цэвэршүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-11-10
Энэтхэгийн Шинэ Дели хотын захиргаа “Дэлхийн хамгийн бохир агаартай хот” гэсэн муу нэрнээсээ салах алхам хийхээр болжээ. Тус хотод агаар хэтэрхий их бохирдсоны улмаас бага сургуулийг түр хаах хүртэл арга хэмжээ авсан бөгөөд одоо харин хиймэл бороо оруулж агаар цэвэршүүлэх арга хэмжээ авахаар болсон байна. Байгаль орчны сайд Гопал Рай сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Одоогийн цаг уурын нөхцөл байдал үргэлжилбэл агаарын бохирдолд өөрчлөлт орохгүй. Тиймээс энэ сарын 20, 21-нд хиймэл бороо оруулж агаар цэвэршүүлэх алхам хийнэ” гэжээ. Тус улс анх удаа хиймэл бороо оруулах оролдлого хийх гэж байгаа бөгөөд өмнө нь Хятад, Индонез, Малайзад үүнийг хэрэгжүүлж байжээ. Дели хотын агаарын чанарын индекс (AQI) 8-ны өдрийн байдлаар 320-оос дээш гарсан бөгөөд энэ нь хамгийн өндөр буюу “маш муу” гэсэн үзүүлэлт ажээ. Тус улсад агаарын бохирдол үүсгэдэг нэг гол шалтгаан нь тариаланчид ургацаа хурааж дууссаны дараа тариан талбайгаа шатааж цэвэрлэдэг бөгөөд саяхнаас үүнийг хориглосон журам гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.