Матарт баригдсан эр хэрхэн амьд гарав?
Анд нөхдийн мэдээ
2023-11-10
Австралийн хойд нутагт мал аж ахуй эрхэлдэг Колин Деверо хэмээх 60 гаруй насны эр саяхан нуурын усанд орж байгаад 3.2 метр урт аварга матрын дайралтанд өртжээ. Матар түүний баруун хөлнөөс хазан цааш чирч эхэлсэн байна. Энэ тухайд тэрбээр "Матар намайг яг л хүүхэд тоглодог хүүхэлдэй шиг сэгсэрч, чирч байсан" гэжээ. К.Деверо зүүн хөлөөрөө матрын хавирга руу өшиглөж, амь гарах гэж байдгаараа хүчлэн тэмцсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ингэж тэмцэлдэн ноцолдож байх хоорондоо өөрийн мэдэлгүй матрын толгойноос зууран нүднийх нь дээд зовхин дээрээс хамаг хүчээрээ хазаж үзжээ. Матрын арьс маш хатуу, зузаан байсныг тэр хэлсэн байна. Ингэтэл аварга матар зовхиндоо ихэд эмзэглэн, зууж байсан баруун хөлийг нь тавьжээ. К.Деверо даруй босон машин руу зугтахад нөгөө аварга амьтан араас нь хэсэг хөөгөөд хоцорсон байна. Тэрбээр машиндаа суун давхисаар эмнэлэгт хүрсэн бөгөөд хазуулсан хөл нь нэлээд хүнд гэмтэж арьс шилжүүлэн суулгах мэс засал зэрэг эрчимт эмчилгээ хийлгээд сарын дараа бүрэн эдгэрчээ. Дашрамд дурдахад матар нь тухайн бүс нутгийн онцлог амьтан, аялал жуулчлалын салбарын үндэс суурь болдог бөгөөд хуулиар агнахыг хориглосон байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.