images

Хиамны сурталчилгааны бүтээгдэхүүнийг юуны учир буцаан татав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-09


   Саяхан Австралийн нэгэн сүпермаркетад “Merry HAM-MAS” гэсэн бичигтэй даавуун уут зарагдаж эхэлсэн ч еврейчүүдийн эсэргүүцэлтэй тулгарснаар лангуун дээрээс буцаан татсан байна. Учир нь хиам сурталчилсан сурталчилгааны хэллэг нь Палестины зэвсэгт улс төрийн ХАМАС бүлэглэлийн нэртэй төстэй байжээ. "The Western Australian" сонины мэдээлснээр, жижиглэн худалдааны "Kmart" сүлжээ дэлгүүр Зул сарын хиамны уут гаргахдаа нүүрэн талд нь “Merry HAM-MAS” гэсэн бичиг, гацуур чимэглэлийн зураг, ар талд нь “Хиамыг хэрхэн шинээр нь удаан хадгалах вэ?” гэсэн бичээс хэвлэсэн байна. Уг даавуун уутыг дөрвөн австрали доллараар худалдаж байсан аж. Энэ нь хиамны сурталчилгааг Зул сарын баяртай холбон хийсэн маркетинг байсан боловч тус улсын Еврейчүүдийн холбоо "ХАМАС бүлэглэлийн нэрийг санагдуулж байна" гэсэн гомдол гаргажээ. Улмаар тус холбоо уутны зургийг цахим орчинд нийтэлж, уг сүлжээ дэлгүүрийн захиргаанд бүтээгдэхүүнээ эргүүлэн татахыг эелдэг байдлаар санал болгосон захидал илгээсэн байна. Сүлжээ дэлгүүр удалгүй бүтээгдэхүүнээ эргүүлэн татсан бөгөөд уутан дээрх бичээс нь ХАМАС бүлэглэлийг зориудаар сурталчлаагүй гэдгээ мэдэгдэж "Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа үр дагаврыг нь тооцоогүйнхээ төлөө уучлалт гуйж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.