images

CU сүлжээ дэлгүүрүүд "Pepero Day" арга хэмжээг зохион байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-09


   Өмнөд Солонгосын CU сүлжээ дэлгүүр энэ жил Монгол болон Малайзын бүх сүлжээ дэлгүүрүүдээр "Pepero Day" маркетингийн арга хэмжээг зохион байгуулах болсноо зарлалаа. Энэ арга хэмжээний хүрээнд тус дэлгүүрт сурталчилгааны материал, тусгай тасаг байгуулж "Хоёрыг нь авбал нэгийг үнэгүй" гэсэн маркетинг явуулах аж. Өнгөрсөн жил CU тус арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус арга хэмжээг зохион байгуулах үед манай улсын CU дэлгүүрийн нэг өдрийн дундаж үйлчлүүлэгчийн тоо өмнөх сарынхаас 206%-иар, нэг дэлгүүрт ногдох хэрэглэгчийн дундаж орлого 135.2%-иар өссөн байна. CU мөн Өмнөд Солонгосын аялал жуулчлалын газартай хамтран дэлхий даяар сурталчилгааны кампанит ажил явуулдаг. Энэ сард Солонгосын аялал жуулчлалын хүндэт элч, жүжигчин Ли Жон Жэгийн тоглосон “Challenge Korea” дүрс бичлэгийг Монгол дахь 500 орчим CU сүлжээ дэлгүүрт үзүүлэх ажээ. “Монгол дахь CU сүлжээ дэлгүүр нь Солонгосын бараа бүтээгдэхүүн зардаг хэрэглээний сувгаас гадна Солонгосын олон төрлийн соёлыг сурталчлах платформ болж байна” гэж Солонгосын Аялал жуулчлалын газрын албаны хүн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.