Франц бүсгүйчүүд солонгос эрчүүдийг сонирхох болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-08
Францад солонгос олон ангит кинонууд нэр хүндтэй болж франц бүсгүйчүүд солонгос киноны эрэгтэй дүрийн жүжигчдэд татагдах болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Улмаар зарим шүтэн бишрэгчид нь жинхэнэ солонгос эрчүүдтэй уулзахыг хүсдэг ч соёлын ялгаанаас болж харилцаагаа гүнзгийрүүлэхэд хүндрэлтэй байдгийг дурдаад кино, бодит амьдрал хоёрыг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байгааг онцолсон байна. Францын “Le Monde” сонин "К-драмын залуу жүжигчид соёлтой, романтик дүрээрээ дамжуулан дэлхийг хамарсан Солонгосын соёлын давалгааны шилдэг элч болж байна" гэжээ. Улмаар Солонгосын олон ангит киноны эрэгтэй дүрүүдийн талаар “Том алаг нүд, соёлтой зан авир, толигор арьс, өмссөн хувцас нь төгс зохицсон гоолиг бие” зэргийг онцлоод жүжигчин Ли Жон Сок, Ли Мин Хо, Ким Сү Хён, Со Ин Гук нарыг дэлгэцийн хамгийн тохиромжтой эрэгтэй дүрээр онцолсон байна. “Яагаад Солонгос гэж?” номыг бичсэн солонгос судлаач, зохиолч Офели Ширкуф “Солонгосын олон ангит кинонд эрээ цээргүй сексийн үзэгдэл ховор гардаг бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг нямбай, соёлтой эротик байдлаар үзүүлдэг” гэжээ. "Солонгос найз залуутай болох арга зам" сэдвээр франц, англи хэл дээр олон видео TikTok цахим сүлжээнд тавигдсан байгааг мөн хэвлэлүүд дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.