images

Монголын хамгийн хурдан шавж

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-12-02


     Монголын хамгийн хурдан шавж бол цохын багийн жийгээ цохын овогт хамаарах бар цох юм. Энэ  зүйлийн цох нь 9 км/цаг хурдтай гүйдэг. Үүнийг гүйлтийн тамирчинтай харьцуулбал 22 дахин хурдан гүйж байгаа хэрэг. Монголд төдийгүй дэлхийн хамгийн хурдан гүйдэг шавжийн нэгэнд тооцогддог. Монгол оронд одоогоор бар цохын 20 гаруй зүйлийг бүртгэжээ. Бар цох нь богино хугацаанд гүйж, нисэх боломжтой орчныг илүү сонгон амьдрах бөгөөд ихэвчлэн далай, нуурын эрэг дагуух элсэрхэг гадаргуу, элсэн манханы ойролцоо тохиолдоно. Гялалзаж солонгорсон бие, урт нарийн хөлнүүд, товгор нүд, хүчирхэг эрүүний бүтцээрээ бусад шавжаас ялгардаг. Бие гүйцсэн цох болон авгалдай аль ч үедээ махчин зан төрхтэй. Авгалдай нь газарт босоо хэлбэрийн нүхэнд амьдарч, олз болох шоргоолж, аалз бусад шавжуудыг отож хүлээдэг. Зарим тохиолдолд уг нүх нь 0.67 м гүн байдаг байна.

     Амьдарч буй орчны тэнцвэртэй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Шоргоолж, аалз, ялаа шумуул болон бусад шавжуудаар хооллосноор тэдгээрийн тоо толгойг зохицуулж, өөрөө эрлэг ялаа зэрэг зарим шавжийн идэш тэжээл нь болно.

Гэрэл зургийг: Л.Жаргалсайхан

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.