images

Монгол орны хамгийн эртний загас

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-11-16


     Монголын хамгийн эртний загас нь хорхой загас (Lethenteron reissneri) юм. Энэ загас ойролцоогоор 245-208 сая жилийн өмнөхөөсөө биеийн хөгжлийн хувьд бараг өөрчлөгдөөгүй аж. Хорхой загас нь хорхой хэлбэрийн, хайрсгүй, уртавтар биетэй. Манай орны хорхой загасны биеийн урт 20 сантиметр, жин нь 85 грамм хүрдэг. Нүднийхээ хойно, хоёр хажуу талаараа заламгайн долоон сүвтэй. Мөн дугариг амтай тул бумбадан сорох зохилдлоготой. Бусад загаст паразиталж цусаар нь хооллодог. Үүнээс шалтгаалж нэг хорхой загас 20 кг загас үрэгдүүлдэг гэсэн тооцоо байдаг аж. Энэ зүйлийн далайд амьдардаг загас нь харьцангуй том хэмжээтэй буюу 2.3 килограмм жинтэй. Манай орны хорхой загас Номхон далайн ай савын Онон, Балжийн голд тархсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.