images

Монголын хамгийн тэсвэртэй загас

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-11-04


     Ердийн цулбуурт буюу Parasilurus asotus загас нь бусдаасаа хамгийн тэсвэртэй загасаар нэрлэгджээ. Хүчилтөрөгчийн дутагдал даах чадвартай гэдгээрээ онцлог тэрбээр том толгойтой, хавчгар, хошуу дугуй хэлбэртийн биетэй, том амтай, эрүү самалдагтаа шүдтэй бөгөөд хоёр хос сахалтай. Нуур, голын эрэг орчмын ургамал элбэгтэй, лаг шаварлаг хурдастай ёроолын хэсгээр тархан амьдардаг. Ийнхүү усны гүний урсгал багатай, харанхуй орчинд амьдрах дуртай тул шөнийн цагаар хооллодог онцлогтой юм. Амных нь эргэн тойронд байх сахалууд нь харанхуйд мэдрэх үүрэг гүйцэтгэж, идэш тэжээлээ  олоход тусалдаг.  Ердийн цулбуурт загас нь шавж, хавч хэлбэртэн, бусад загасны өндөг, авгалдай, жижиг загас, усны ургамлаар хооллодог элдэв идэштэн юм. 

     Энэ загас хайрсгүй бөгөөд уснаас гарах үед арьсыг нь хамгаалдаг гулгамтгай салстаар бүрхэгдсэн байдаг. Энэхүү салс нь ердийн цулбууртыг гаднах механик гэмтлээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Тархацын хувьд Номхон далайн ай савын Буйр нуур, Оршуун, Халх, Онон, Хэрлэн гол, тэдгээрийн цутгал голууд, жижиг нуураар тархан амьдардаг. Мөн Хуучнаар ЗХУ-ын Галуут нууранд 1940 онд тус загасыг нутагшуулсны үр дүнд Хойд мөсөн далайн ай савын Сэлэнгэ мөрнийг өгсөж Орхон, Хараа, Туул, Ерөө гол, Өгий нуурт тархах болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.