images

Монголын хамгийн ховор загас шивэр халим

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-10-26


     Монголын хамгийн ховор зүйлийн загас нь шивэр хилэм (Acipenser baerii) болон Амар мөрний хилэм (Acipenser schrenckii) юм. Манай оронд шивэр хилэм, Амар мөрний хилэм гэсэн хоёр зүйлийн хилэм загас бий нь өөр өөр усны ай савд хамаардаг. Шивэр хилэм Хойд мөсөн далайн ай савын томоохон голууд болох Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Орхон голуудад тохиолдоно. Харин Амарын хилэм нь Номхон далайн ай савын Онон, Балж, Хурхын голуудад тааралддаг. Хилэм нь ээрүүл хэлбэрийн бие, таван эгнээ хагадсан товхтой буюу нүцгэн, дан мөгөөрсөөс тогтсон. Усны ёроолын хавч хэлбэрт, жижиг сээр нуруугүй амьтад, хясаа, жижиг загасаар хооллодог 50-60 насалдаг загас юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.