images

Монголд хамгийн өргөн тархсан загас

Б.Бадамзул

Монголын хамгийн

2023-04-12


     Монголд хамгийн өргөн тархсан загас бол шивэр сахалт эрээлж буюу шинжлэх ухааны нэршлээрээ Barbatula toni юм. Энэ загас нь Монголын гол мөрний гурван ай сав болон тэдгээрийн нуур голуудад өргөн тархжээ. Өөрөөр хэлбэл, манай орны бүх гол мөрөн Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй гэсэн гурван том ай савд хамаардаг тул Монголын ихэнх гол, нуурт тархсан гэж үзнэ. Тодруулбал, урсгал ихтэй хүйтэн усны хайрга чулуутай ёроолд амьдардаг. Шивэр сахалт эрээлжийн биеийн урт 16-18 сантиметр бөгөөд биеийнхээ өмнөд хэсэгт хайрстай, шүдгүй, пэмбэгэр уруул, гурван хос сахалтай ажээ. Мөн тэрхүү сахлынхаа тусламжтай идэш тэжээлээ олно. Гол төлөв өдөрч, хаварчийн  авгалдай, шаймий хавч, жижиг сээр нуруугүй амьтад, хирономид шавжийн авгалдай зэргээр хооллодог байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.