images

Баабар Бат-Үүлээс өндөр болсон нь


Улс төрч Э.Бат-Үүлийн талаар эхнэр Б.Дэлгэртуяа нь өөрийн бичсэн номдоо өгүүлсэн нь.

   "Үүлийн маань хүндэтгэн хайрлаж, үзэл бодлоороо ч ихэр юм шиг нэгдэж ирсэн хүний нэг бол яах аргагүй Баабар юм. Түүнийг би анх “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг алдартай нийтлэлээр нь эчнээ мэдэх боловч нүүр тулж анх танилцсан гэвэл тэдний гэрт юм. Хоёр хөөрхөн охинтой, өөрөөс нь лавтай толгой өндөр гэргийг нь Амaржapraл гэдэг. Xоёулаа Mах комбинатын тэp xавьд “Монэнзим” үйлдвэрт хамт ажиллаж байхдаа ойртон дотносож, амьдралаа холбосон юм билээ. 1994 оны зун Үүлийн найз Н.Батаагийнх гээд манай гурван гэр бүл хүүхдүүдээ аваад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байдаг Хангал нуурын хөвөөн дээр очиж амрах үедээ л Баабарыг бүр ойроос, ёстой нөгөө “эх xувиаp нь" xарлаа гэдэг шиг юм болж билээ. Тэгэхэд л түүнийг хайртай aaв, халамжтай хань, сайн найз, цуцашгүй хөдөлмөрч, аcap иx уншсан, мэдлэгийн өргөн хүрээтэй, шавхагдашгүй хошин шооч, басхүү сайн тогооч юм гэдгийг нь мэдсэн л дээ. Ухаантан мэргэдийн үгийг эшлэх их дуртай, тэр нэг удаa 3өвлөлтийн тэрс үзэлтэн зохиолч Солженицыний  “Хэрэв чи эрх чөлөөнд дуртай бол түүнийхээ төлөө зүтгэ. Зүтгэхийг хүсэхгүй байгаa бол үxэр шиг aмьдраxгүй юy” гэдгийг эш татаад. Тэр үгс одоо ч миний ой тойноос гардаггүй юм. "Уран зохиолыг дэмжих бүлэг байгуулж байсан тухайгаа, өрнө рүү зүтгэснийхээ шанд богино хугацаагаар ч гэсэн шорoнд opooд raрcнаa, Apдчилсан Социалист Хөдөлгөөн анх хэрхэн бий болсон талаар их хуучилна. Польшид сурч байх үед нь ардчилсан хөдөлгөөн хэрхэн үүссэн, удирдагч нар нь яаж тэмцэж, ямар арга хэлбэрийг сонгодог байсан тухай бүхэл бүтэн лекц уншчихна.

   Би хэд тэнд долоо хоног амарсан. Хангал нуурын усанд өглөө оройгүй очиж шумбана. Хамгийн хөгжилтэй нь нэг удаа Баабар суга өсөөд Бат-Үүлээс өндөр болчихсон юм. Тэр нуурын усан дотор нэг модон торх байдаг байлаа. Бодвол нутгийн хүмүүс торхныхоо хагсааг гаргах гээд аваачаад хийчихсэн юм байлгүй. Батаа, Үүл хоёр маань Баабараас хамаагүй өндөр улс шүү дээ. Манай гурав нэг өдөр усанд орцгоож байхдаа Баабарыгаа тэр торхон дээр гаргаж дундаа зогсоож байгаад зургаа авахуулчихсан чинь нөгөө хоёроосоо хамаагүй өндөр гарчихсан байж билээ. Сүүлд нь үзэцгээгээд “Баабар ямар өндөр юм бэ” гээд бөөн инээдэм болж байлаа.

Б.Дэлгэртуяа. “Үүл бид хоёр” ном. 2010 он. 180-181 дүгээр тал