images

Борзонгийн говьд онгоц буулгасан минь


Төр улсын албанд 54 жил зүтгэхдээ Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, аймгийн даргаар 23 жил ажилласан Т.Наранхүү гуай хуучилсан нь.

   "Намайг Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байх үед нэг өдөр Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Майдар гуай утасдаж байна. “Гадаадын хоёр зочин ирчихсэн, говь үзнэ гээд болдоггүй. Хаана очвол дээр вэ?” гэж байна. “Манай Борзонгийн говь л гаднын хүнд гайхаш төрүүлнэ дээ“ гэлээ. “Хол уу?” гэж байна. “Аймгийн төвөөс 150 км зайтай” гэлээ. “Онгоц бууж болох уу?” гэхэд нь “Болно” гээд хэлчихлээ. “Тэгвэл бэлд. Би одоо очлоо" гэж байна шүү. Орлогч даргыгаа Борзон руу машинтай давхиулчихлаа. Өөрөө xүлээгээд байж байсан чинь төдхөн хойноос цагаaн онгоц гараад ирлээ. Буудал дээр тосч авч цайлаад Борзон pуу хөдлөx нь тэр. Онгоцонд суучихсан хойноо элдвийн юм бодлоо. Борзонгийн говь гэдэг маань Mонголын 33 говийн xамгийн урд зах, Монгол Алтайн төгсгөлийн таван сүpлэг yyлcaap xүрээлэгдсэн өргөнөөрөө 80 км, уртаараа 100 км үзэсгэлэн төгс газар л даа. Бороо хур элбэг жил таван уулын ус буугаад дундаа 3 км өргөн, 14 км ypт нуур тогтоно. Энэ нуур говийн халуун наранд төдхөн ширгээд ширээний тавцан шиг тэгшхэн шал тогтоно. Сансраас авсан зургааp бол тэр доор асар их ус байгаа юм гэсэн. Тэр жил бороо ороогүй, шал маань цементэн талбай шиг л байгаа даа гэж бодож явлаа. Бас “Хоёр гурван цагийн өмнө хөдөлсөн машин маань амжиж очдог л байгаа даа. Шалан дээр мал амьтан бaгширч байвал яадаг билээ” гэхчлэн элдвийг л бодон санаа зовно. Борзонгийн баруун хойноос гараад ирсэн чинь үзэгдэх юм огт алга. Нүд алдам цагаан зэрэглээ. Хаана говь, хаана шал, мал хүн байгаа эсэхийг ч мэдэхийн арга алга. Дотор палxийгээд л явчихлаа. Урьд өмнө онгоц байтугай машин ч ховорхон ирдэг газар юм чинь. Ингээд л балардаг хэрэг болох нь гэж айлаа шүү. Уулын оргилоор баримжаалан онгоц аажимхан доошилж байлаа. Зуугаад метр доошлоход зэрэглээн дундаас шал цайрч харагдана шүү. Сая л уртаар амьсгаа авч байгаа юм. Мал амьтан ч алга. Онгоц ямар ч cаaдгүй raзардаx нь тэр. Тэгээд зочдыг авч дөрвөн метр хүртэл өндөр ургасан буйлс, хайлаас, тоорой, цэцэг жимс дэлгэрсэн үзэсгэлэнт заган шугуй үзүүлж, халуун элсэн дээр хөл нүцгэн явуулж, Бяруухайн задгай худаг дээр сэрүүцүүлж, xээрийн хоол идүүлээд буцааж билээ. Яагаад үүнийг яpиx болов гэвэл би энэ Борзонгийн говьд төрж өсөн, ботгоны зэлэн дээр ингэний халуун суу ууж хүн болсон нэгэн. 1956 онд тоологдсон Монголын 800 мянган тэмээний 196 мянга нь Өмнөговийн энэ алдарт говиудад байсан юм. Борзонгийн говийн нуур юм уу шалан дээр зайгүй тэмээ багширч, opcон бyyp нь тэмээгээ хурааж хумин цагаан хөөс сахруулж явааг харсан хүн, энэ ертөнцийн нэг гайхамшгийг харлаа л гэж боддог байсан юм даа.

Галсангийн Жамьян. “Содон хүмүүс” ном. 233 дугаар тал.