images

АПУ


     1924 онд Ардын засгийн газрын VII хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар, 14 ажилтантай анхны архи, архины төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нийслэл хотод нээгджээ. Социализмын үед Архи, пивоны комбинат гэдэг нэртэй болсон энэ үйлдвэр 1992 онд хувьчлагдахад шинээр нэрлэх шаардлага үүсчээ. Ингэхэд тухайн үед хувьчилж авсан хүмүүс нь зөвлөлдөөд архи, пиво, ундаа гэсэн гурван үгийн товчлол АПУ гэсэн нэрийг сонгосон түүхтэй.